ХОВД: Баруун бүс нутаг, Ховд аймгийг зорих жуулчидтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-13 16:58:08

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн онд 25 мянга гаруй гадаад, дотоодын аялагч жуулчин хүлээн авчээ.


Ховдынхон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. 

Энэ удаа Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт "Хөгжилтэй аялал" ХХК-ийн захирал Н.Батсайхан, бусад төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

"Хөгжилтэй аялал" ХХК нь зүүн болон дундад азийн 30 гаруй оронд аялал зохион байгуулдаг. Аялал жуулчлалын чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй.

Тус компани нь баруун бүсийн салбараа Ховд аймагт байгуулж байна. 

Ингэснээр иргэд Ховд аймгаас аяллын хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Мөн 3-4 хүн шинээр ажлын байртай болох юм.

Үүнээс гадна БНХАУ, ОХУ-аас баруун бүс нутаг, Ховд аймгийг зорьж ирэх аялагч жуулчидтай хамтран ажиллана. Татварын орлогыг орон нутагт бүрдүүлж эдийн засагт хувь нэмэр болох гэх мэт давуу тал бүрдэх ажээ.  



Холбоотой мэдээ