Багачуудын үндэсний бөхийн аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-21 20:47:08

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газраас анх удаа зохион байгуулсан 5-6 настнуудын үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Тус барилдаанд 21 байгууллагын 90 гаруй өсвөрийн бөхчүүд 2 насны ангилалд хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдсанаас 5 насны ангилалд 1-р байрыг Баян-Уул сумын  Н.Мөнх-Од, 2 -р байрыг Баянтоорой тосгоны Д.Энхбаяр, 3-р байрыг Баян-Уул сумын Б.Мөнхбат 4-р байрт 1-р цэцэрлэгийн Ч.Энхмягмар нар эзэлжээ.

 6 насны ангилалд: 1-р байрт Б.Ананд Баян-Уул сум, 2-р байрт А.Хишигбаяр 1-р сургууль, 3-р байрт Б.Мөнхбадрал Есөнбулаг сум, 4-р байрт М.Цолмонбаатар Баян-Уул сум тус тус шалгарч 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо анх удаа зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрхээ авлаа.

                                                                      Ш.Цоодол

Холбоотой мэдээ