Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуулчин аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-02 17:10:14

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс уламжлал болгон зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал өчигдөр боллоо.


Энэ удаагийн аялалд гадаад дотоодын 500 гаруй хүн оролцож, Улаанбаатар-Багахангай өртөөгөөр аялсан байна. Нар харах аялалд АНУ-ын болон Японы ЭСЯ-ны ажилтнуудаас гадна Япон, Солонгос, Хятад, Канад, Тайвань, Малайзын жуулчид оролцсоноос Японы 324 жуулчин аялагчдын талаас илүү хувийг эзэлж байв.


Тус аяллын үеэр галын наадам зохион байгуулж, цам харайж, ардын урлагийн тоглолт үзүүлсэн нь жуулчдын сонирхлыг татаж байлаа.










Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ