Гамшгаас хамгаалах сургуулилт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:39:37

Баянхонгор аймагт гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийн бэлтгэл ажил хийгдэж байна.

 Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуульд энэ сарын 27-29 өдрүүдэд болох бөгөөд мэргэжлийн 10 албаны 32 мэргэжлийн анги оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулилтын үед аймгийн Онцгой комиссын гишүүд өгөгдсөн цагийн байдал дээр ажиллан, шийдвэр гаргаж, илтгэл боловсруулах, зураг дээр ажиллах байдлаар оролцох юм байна. Мөн урьдчилсан тактикийн даалгавраар Газар хөдлөлт, Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, цас зуд, цасан болон шороон шуурга гэсэн төрлүүдээр цагийн байдал үүсгэж ажиллах аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ