Трампын хэлсэн доромж үгс бизнест нь сөргөөр нөлөөлөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН./Deutsche Welle/. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэдий ч түүний бизнесийн үйл ажиллагаа сайнгүй байна.
“Donald J. Trump Collection” нэрээр үйлдвэрлэгддэг эрэгтэй хүний костюм, захтай цамц, зангиа болон арьсан эдлэлүүдийг 10 гаруй жилийн турш онцгой эрхтэйгээр борлуулж ирсэн “Macy's” их дэлгүүр энэ оны 7 дугаар сард гэрээгээ цуцалжээ. “Macy's” компанийн ерөнхийлөгч Терри Лундгрен мексик цагаачдын талаар Трампын хэлсэн доромж үгсийг сонссоныхоо дараа ийм шийдвэр гаргасан байна.
“Macy's” их дэлгүүр Трампын захиалгаар үйлдвэрлэсэн хувцаснуудыг борлуулахаа зогсоох тэр үед “Donald J. Trump Collection” маркийн барааны лицензийг эзэмшдэг байсан гурван гол үйлдвэрлэгч компани мөн гэрээгээ цуцалжээ. Захтай цамц ба зангиа оёдог “PVH”, жижиг арьсан эдлэлүүд урладаг “Randa” болон эрэгтэй хүний костюм үйлдвэрлэдэг “Peerless Clothing” компаниуд бүгд Трампын нэртэй холбоотой аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс татгалзсан байна.
Одоогийн байдлаар Трампын нэрийн доорх хувцаснууд маш хөнгөлөлттэй үнээр гуравдагч борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна. Хэрэглэгчид “Donald J. Trump Collection” брэндийн албан ёсны цахим хуудсанд зочилж, ямар нэгэн хувцсыг сонгоход уг вебсайт хэрэглэгчийг Amazon руу шилжүүлэх болно. Пиджак ба өмднөөс бүрдэх хослол $156.74, захтай цамц $26.26, зангиа $15.99 доллар болж хямдарчээ.
Х.Сарнай