БАЯН-ӨЛГИЙ: Төрийн алба хаагчдын дунд дугуйтай болон явган аялал зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-25 17:26:36

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн өөртөө цаг гаргая” сарын аяныг аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулж байна.


Аяны хүрээнд өнөөдөр төрийн алба хаагчдын дунд явган алхалт зохион байгуулж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон Хөгжимт драмын театрынхан оролцож, Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит аймгийн төв талбайгаас Сагсай сумын чиглэлд 8 километр зайд явган алхав.

 

Мөн “Эрүүл ионгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид Өлгий-Улаанбайшинт чиглэлд дугуйтай аяллаа.