Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд 48 бөх барилдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-01 15:19:42

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг ховдчууд өргөн дэлгэр тэмдэглэв.Аймгийн Спорт орпонд энэ өдрийг тохиолдуулан намрын улирлын хаалт, өвлийн улирлын нээлтэнд зориулсан Үндэсний бөхийн барилдаан  боллоо.

Бөхийн барилдааны нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирлагууд оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн БТСГ-ын бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 0123-р ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорив.

Монгол бахархлын өдрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Буянт сумын харъяат, “Баян конс” ХХК-ий бөх, аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Мянгад сумын харъяат, сумын заан Н.Төмөрхүү үзүүрлэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ