Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдлаа

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-10-27 09:31:15

Ховд  аймгийн ИТХ-ын бүтцийн байгууллага болох Гэмт хэргээс Хамгаалах Урьдчилан Сэргийлэх Албаны Салбар Зөвлөлийн ээлжит хурал  боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга, ГХУССЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Мөнхболд, аймгийн Онцгой Байдлын Газрын дарга С.Өлзийхишиг, аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга М.Пүрэвхүү болон салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов.


Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАСЗ-ийн дарга Г.Пүрэвганди ГХУССЗ-өөс салбарын байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар болон зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өглөө.

Аймгийн ГХУССЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Түмэнжаргал зөвлөлийн 2016 оны эхний 9 сарын тайлан мэдээллийг танилцуулж, төлөвлөгөөний биелэлт 56,3 хувьтай байна гээд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цаг хугацаа, улирлын онцлог, ард иргэдийн аж амьдрал ахуй зэргээс шалтгаалдаг тул оны эцэст  төлөвлөсөн ажил бүрэн хэрэгжих боломжтой гэж мэдээллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ юм.

Аймгийн ИТХ, ГХУСАСЗ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын идэвхитэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг  зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ онд тус салбар зөвлөл хууль хяналтын байгууллагууд тодорхой ажлууд төлөвлөж бага насны хүүхдүүдийг замын хөдөлгөөний дүрэмд соёлтой оролцуулах "Ногоон гэрэл,цагаан шугам аян"-ыг тогтмолжуулж, иргэдийн хууль эрхзүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр рс тоглоомын донтолтоос сэргийлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга таниулга хийсэн байна.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ