Шатсан автобусны шалтгааныг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-24 14:54:45

Нийслэлийн Онцгой байдлын газарт  өнөө өглөө 08:57 цагт яаралтай дуудлага ирсэн байна.

  "Тэнүүн Огоо" компанийн автобус  Таван шар,  Драгон төвийн орчим замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ. Дуудлагын  дагуу онцгой байдлынхан шуурхай ажиллаж, зорчигчдыг бэртэж гэмтээлгүй галыг унтрааж амжжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын галын байцаагчид галын шалтгааныг шалгаж байна гэж мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ