Дин Лижэн, Гукеш Доммаражу нар зургаан өрөг дараалан хайнцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСИНГАПУР, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /TASS/. Хятадын шатарчин Дин Лижэн, Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу нар дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын ес дэх өрөгт дахин хайнцжээ.
Есдүгээр өрөгт Гукеш цагаанаар, Дин Лижэн хараар тоглож, 54 дэх нүүдэл дээр их мастерууд хайнцаж онооны харьцаа 4,5:4,5 боллоо. 10 дугаар өрөг 12 дугаар сарын 7-ны бямба гарагт 17 цагт эхэлнэ.
Хоёр их мастер нийт 14 өрөг тоглох бөгөөд эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/ зарцуулах ёстой. Хэн нэг нь 14 дэх өргөөс өмнө 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодорно. Харин оноо тэнцсэн тохиолдолд 12 дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулах юм.