СЭЛЭНГЭ: Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр 29 төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөгжлийн
чухал тулгуур бол дэд бүтэц тэр дундаа автозам, эрчим хүчний хөгжил юм. Иймд
2025 оны төсөвт бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан төвийн бүсэд дэд бүтцийн
сэргэлтийг эхлүүлж, эдийн засгийн эргэлтийг тэлэх төслүүдийг тусган баталсан
байна.
Монгол
Улсын 2025 оны нэгдсэн төсвөөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг буюу төвийн бүсэд 2025
онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 78 төсөл, арга хэмжээ, барилга
байгууламжийн төсөвт нийт 582,913.1 сая төгрөг баталжээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 29 төсөл арга хэмжээ, барилга
байгууламжийн төсөвт нийт 323,714.0 сая төгрөг баталжээ.
Мөн Орон
нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг Сэлэнгэ аймагт 31,299.0 сая
төгрөг байна.