Онцгой байдлын алба хаагчид 2030 он хүртэлх хугацаанд 10 сая мод тарина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид ирэх амралтын өдрүүдэд мод тарина.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын алба хаагчид 2030 он хүртэл хугацаанд 10 сая мод тарих зорилт тавьсан юм. Энэ оны хаврын мод тариалалтын байдлаар нийт 353,309 мод, жимсгэний мод, бут тарьсан аж.
Намрын улирлын мод тарих ажлын хүрээнд Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд тэхийн шээг, шар хуайс 200, Олон улсын эко
цэцэрлэгт хүрээлэнд эгэл нарс, сибирь гацуур, сибирь шинэс, эгэл монос, эгэл
голт бор, үхрийн нүд 175, нийт 375 мод бут
суулгаж, усалгаа арчилгааг хийжээ.