Гадаадад сурч, ажиллаж байгаа цэргийн насны залуусыг бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-12 10:24:17

Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан Сүхбаатар дүүргийн харьяат, Гадаадад сурч байгаа болон ажиллаж байгаа иргэдийн материалыг энэ сарын 13-14-нд хүлээн авах болжээ. 

Тодруулбал энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авах аж.

Ингэхдээ дараах материалыг бүрдүүлэн авч ирэхийг анхааруулж байна.

-Тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, /Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/

-Иргэний харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газраас монгол улсын хилээр нэвтрэн гарсан тодорхойлолт

-Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар

-Хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/

Дашрамд дурдахад өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлэх бөгөөд тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ