Солонгосын Хөдөлмөрийн намын түүхэн дэх гайхамшигт үйл явдал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-10-04 12:03:08

СХН-ын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ир

СХН-ын IV бага хурлаас намын бүх гишүүд, Ардын армийн нийт цэргийн албан хаагчид болон бүх ард түмний нэгдмэл санаа бодлыг тусган нөхөр Ким Жөн Ир-ийг СХН-ын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр дээд тушаалд нэр дэвшүүлэх, түүний хувьсгалын амьдрал, намын байгуулалт дахь үхэшгүй мөнхийн үйлсийг үүрд алдаршуулах тухай тогтоол гаргасан билээ.

Нөхөр Ким Жөн Ир нь намын байгуулалтад гандан бууршгүй гавьяа байгуулж, СХН-ыг олон арван жилийн турш манлайлан удирдаж ирсэн юм.

Бүр 1960-аад оны үед тэрбээр намын Төв Хорооны аппаратад ажиллаж эхлэх үеэсээ л намын эв нэгдэл, нягтралыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байсан билээ. 1970-аад онд намыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хувьсгалт үзэл санаа болох ”Жүчэ” үзэл санааны үндсэн дээр намыг бүхэлд нь шинэчлэх хөтөлбөрийг дэвшүүлж, энэ үйл хэргийг эрч хүчтэйгээр удирдаж байлаа. Үүний дүнд, СХН үзэл суртлын хувьд хамгийн цэвэр ариун талст болон хувирснаар намын бүх гишүүд нэгдмэл үзэл санааны үндсэн дээр цорын ганц төвийг тойрон нягтарч, удирдлагын нэгдсэн тогтолцоонд зангидагдсан, нягт уялдаа холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Нөхөр Ким Жөн Ир-ийн удирдлага дор СХН өөрийн хувьсгалт үзэл зарчмыг хэлбэрэлтгүй тууштайгаар хамгаалсаар ирлээ.

Өнгөрснийг эргэн санаваас, 1990-ээд он бол Солонгосын хувьд асар хүнд бэрх сорилт, бэрхшээл дагуулсан жилүүд байлаа. Ерөнхийлөгч Ким Ир Сен цаг бусаар нас нөгчиж, хэд хэдэн улс оронд социализм нуран унах тэр үед империалист хүчнүүд социализмын эсрэг дайралтынхаа хурц үзүүрийг Солонгос руу чиглүүллээ. Ийм нөхцөлд нөхөр Ким Жөн Ир огт гуйвж дайвалгүйгээр СХН-ыг социализмын замаар хэлбэрэлтгүйгээр араасаа дагуулж чадсан юм. Нөхөр Ким Ир Сений үндэслэн бий болгосон Сонгуны үзэл санааг Жүчэгийн үзэл санаатай хослуулснаар нөхөр Ким Жөн Ир социализмын үед улс төрийн бодлогыг явуулах үндсэн арга хэлбэр болсон сонгуны өвөрмөц улстөрийн бодлогыг томьёолжээ. Тэрбээр түүнийгээ амьдралд тууштай нэвтрүүлснээр улс орныхоо бүрэн эрхт байдал, нэр төр хийгээд социализмыг хамгаалах, цаашилбал даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан юм. Ким Жөн Ир-ийн Сонгуны бодлогын ачаар БНАСАУ нь цэрэг-улс төрийн гүрэн гэсэн статустай болсноор түүн рүү хэн ч халдаж зүрхлэхгүй болжээ. Тэр тусмаа, хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй социалист улсыг байгуулах үйл хэрэгт эргэлтийн шинжтэй нөхцөл байдал бүрэлдлээ.

Ким Жөн Ир-ийн хувьд. СХН-ыг ард олны дунд гүн гүнзгий салаа мөчрөөр нэвтрэн орсон, ард түмэнтэйгээ нэгдмэл цул болсон тийм эх болсон намыг, тийм ялагдашгүй намыг тасралтгүй хөгжүүлэн бэхжүүлэхийг хичээн чармайсаар ирсэн.

Хөдөлмөрийн Нам нь өөрийн бодлого, чиг шугамыг боловсруулахдаа ард олны хүсэл эрмэлзлэлийг аль болохоор бүрэн тусгаж, тэдний ашиг сонирхлыг тууштай хамгаалж байдаг. Үүний дүнд тус нам ард олныхоо бүрэн дэмжлэг, итгэлийг хүлээж, бодлого боловсруулахдаа аливаа алдаа дутагдал, хэлбийлт гажуудал гаргахгүйгээр социализмын үйл хэргийг итгэлтэйгээр хэрэгжүүлэн, туршлагатай, хал үзсэн, ялагдашгүй нам болон хөгжин бэхжиж байна.

СХН-ыг бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт нөхөр Ким Жөн Ир-ийн байгуулсан гавьяа бол түүний Эх орон, ард түмэндээ үлдээсэн хамгийн үнэт өвүүдийн нэг яах аргагүй мөн бөгөөд намын мөнхийн хөгжилт цэцэглэлт, түүний үйл хэрэг ялахын баттай үндэс суурь мөн.

СХН-ын IV бага хурлаас нөхөр Ким Жөн Ир-ийг намын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр дээд тушаалд дэвшүүлсэн нь Ким Жөн Ир-ийн үхэшгүй мөнхийн үзэл санаа, үйл хэргийг ялалтад хүртэл нь үргэлжлүүлэхэд чиглэсэн намын хатуу тууштай чиг шугамыг дэлхий дахинд нотлон харууллаа.

СХН-ын дарга Ким Жөн Ун

СХН-ын VII их хурлаас БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Ун тус намын даргаар сонгогдсон юм.

Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын бүхий л эрхэм сайн чанаруудыг өвлөн авсан Ким Жөн Ун өмнөх үеийн удирдагчдын үзэл санаа хийгээд улстөрийн чиг шугамыг өчүүхэн ч хэлбэрэлтгүй амьдралд хэрэгжүүлж байна. Тэднийг нам, улсын мөнхийн удирдагчид хэмээн гүнээ хүндэтгэн, тэдний үзэл санаа, үйл хэргийг өчүүхэн ч буулт, хэлбэрэлтгүйгээр тууштай амьдралд хэрэгжүүлэх, хүчирхэг бөгөөд цэцэглэн хөгжиж буй социалист улсыг байгуулах нь Ким Жөн Уны хөдөлбөргүй бат итгэл үнэмшил болно. Түүнд үнэнч байх, ёс суртахуунаар хүлээсэн үүргээ биелүүлэх ариун зан чанар бий. Үүнийг нотлох жишээ гэвэл, Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын бунханг залсан Кымсусаны дурсгалын ордныг улам сайжруулан тохижуулж, Кымсусаны Нарны ордон хэмээн нэрийдэх болсон явдал. Ким Жөн Уны үлгэр жишээг даган намын бүх гишүүд, бүх арми, ард түмэн өмнөх үеийн удирдагчдын гэрээслэлийг биелүүлэхээр нэгэн зэрэг эрслэн бослоо.

Хүнийг хайрлах, ард түмнээ хайрлах ариун үзэл бодолтой Ким Жөн Ун өндөр ёс суртахуун, өргөн цараатай бодлогоороо ард түмнийхээ гуниг, баярыг хуваалцаж байна. Жинхэнэ ард түмний удирдагчийн хувийн зан чанар нь бүх хүмүүсийн зүрх сэтгэлийн утсыг хөнддөг. Ким Жөн Ун бол манай гараг дээрх төрийн хамгийн залуу удирдагч бөгөөд орчин цагийн улстөрийн зүтгэлтний бүхий л шинж, давуу талыг төгс эзэмшсэн хүн юм. Тэрбээр ер бусын саруул ухаан, өргөн хүрээтэй мэдлэгээ ашиглан Солонгосын газар нутагт хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй улсыг байгуулахын төлөөх ерөнхий давшилтын манлайд явж байна. Тэрбээр Сонгуны тугийг өндөрт мандуулан, империалистуудын түрэмгий өдөөн хатгалгийг эрс шийдвэртэй няцаан, Зүүн Хойд Ази болон даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалахад хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулж байна.

Ким Жөн Уны удирдсан СХН болон Солонгосын ард түмэн бие даасан хөгжлийн зам, Сонгуны зам, социализмын замаар итгэлтэйгээр замнах болно.

Ким Жөн Уны удирдлага дор СХН үргэлж ялан мандсаар байх болно.

                                                               БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 

Холбоотой мэдээ