Сири дэх босогчдын бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн онд “Аль-Каида” бүлэглэлээс салан тусгаарласан босогчдын бүлэглэлийн толгойлогч Сирийн баруун хойд нутагт агаарын цохилтын ажиллагаа явуулах үеэр амиа алдсан байна.
Толгойлогч Абу аль-Фараж аль-Масри амиа алдсан гэж “Жабхат Фатех аль-Шам” бүлэглэл мэдэгдэв. Тус бүлэглэл “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой байх үедээ “Нусра Фронт” гэдэг нэртэй байжээ.
Египетийн иргэн, “Аль-Каида” бүлэглэлийн номлогч байсан аль-Масри “Жабхат Фатех аль-Шам” бүлэглэлийн “Шура” зөвлөлийн гишүүн байжээ.
“Сири дэх “Аль-Каида” бүлэглэлийн зартай гишүүний байгаа газарт агаараас цохилт өгсөн” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд, илүү нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Д.Нямтулга