Хэрлэн суманд 14133 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-30 16:14:33

Хэнтий аймгийн Чингис хотын Хэрлэн сумын 8 багийн 11 хэсэгт санал авах байр ажиллах бөгөөд тус сумын нийт сонгогчдын тоонд үндэслэж 1-5-р багуудад 5 мандат буюу 25 мандат, 6-8-р багуудад тус бүр 2 буюу 6 мандат нийтдээ 31 мандаттай байхаар тогтоож өгсөн байна.

Одоогийн байдлаар аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тоогоор бол Хэрлэн суманд 14133 сонгогч нэрийн жагсаалтанд бүртгэгдээд байгаа аж.

Тус сумын  сонгуулийн хороо нь Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 8-р сарын 12-ны өдрийн 1-р тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Сонгуулийн хорооны даргаар АЗДТГ-ын Архивын тасгийн дарга Л.Бат-Октябрь, нарийн бичгийн даргаар Хэрлэн 4-р сургуулийн багш Г.Баттуяа, гишүүдээр аймгийн Татварын хэлтсийн дарга М.Мөнхнаран, аймгийн МХГ-ын улсын байцаагч Н.Бадрангуйтөгс, Хэрлэн 4-р сургуулийн сургалтын менежер М.Тунгалагтуяа, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн А.Даваахатан, АЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Ц.Ганчимэг нар ажиллаж байна.

Хэрлэн сумын Сонгуулийн хорооны дарга, АЗДТГ-ын Архивын тасгийн дарга Л.Бат-Октябрь “Сумын сонгуулийн хорооноос сонгуулийн штабт ажиллах хүмүүс болон нэр дэвшигчдийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг намуудад хүргүүлэх бэлтгэл ажлыг хангах, сонгуульд ашиглах тээврийн хэрэгслийн судалгааг үндэслэн машины тусгай наалтыг хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 1-18 хүртэл үргэлжлэх аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ