Чингис хаан цогцолборын мэдээллийн төвд бэлэг дурсгалын лангуу нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-30 11:37:53

Хэнтий аймгийн Музей нь Сэцэн ханы ордон, Орон нутгийг судлах музей гэсэн хоёр тусдаа байранд үйл ажиллагаагаа явуулдаг боловч байр танхимын хүрэлцээ дутмаг учраас бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулах боломжгүй байжээ. Тиймээс музейн зүгээс санаачлан Сэцэн Ханы ордон музейн Чингис хаан цогцолборын мэдээллийн төвд бэлэг дурсгалын лангууг нээн ажиллуулж байна.

Одоогоор аймгийнхаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг гар урчуудтай хамтран тэдний бүтээлүүдийг сурталчилан таниулах зорилготойгоор  ажиллуулж эхэлжээ.

Уг лангуунд арьсан урлалаар хийсэн бүтээлүүд, байгалийн үнэт чулуугаар хийсэн түлхүүрний оосор, цэвэр зэсэн оруулгатай чулуун сувинерүүд, хүзүүний зүүлт мөн хөргөгчний наалт, аяга, айрагны хул, хусан түлхүүрийн оосор зэрэг цэвэр байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа юм.

Аймгийн Музейн дарга Ц.Эрдэнэбулган “Цаашид музейн үзмэр, эд зүйл, аймаг орон нутгийн онцлог болсон түүх соёлын өвийг гадаад дотоодын жуулчид, олон нийтэд сурталчлах, музейн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү лангууг хөгжүүлэн томоохон бэлэг дурсгалын дэлгүүр болгон өргөжүүлэхэд аймаг орон нутгийнхаа хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран ажиллана.” гэв

Мөн Өмнөдэлгэр сумын Дунджаргалантын Буган чулуун хөшөө, Хэрлэн сумын Хүн чулуу /гилэн хөшөө/-г тусгайлан захиалж хийлгэн худалдаалж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ