БНАСАУ: Пак маш бүдүүлэг

Дэлхийд | Улс төр
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:12:19

ПХЕНЬЯН. /NHK/. Энэ долоо хоногийн лхагва гарагт БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахдаа хэлсэн үгтэй нь холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг Умард Солонгосын албаны хүмүүс шүүмжиллээ.

Умард болон Өмнөд Солонгосын хооронд өнгөрсөн сард үүссэн хурцадмал байдлыг намжаахад БНХАУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Пак дээд хэмжээний уулзалтын үеэр хэлээд, Пхеньяны цэргийн өдөөн хатгалгыг зогсоохын тулд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Бээжинд уриалсан юм.

Түүний хэлсэн үгтэй холбогдуулан Умард Солонгосын Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны албаны ёсны төлөөлөгч төрийн өмчийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ мэдэгдэл хийжээ.

Ерөнхийлөгч Пакын нэрийг төлөөлөгч хэлэлгүйгээр, “Тэр хилийн чанадаар аялан утгагүй зүйл ярьсаар явна” гэжээ.

Мөн албан ёсны төлөөлөгч, “Умард Солонгосыг гутаан доромжлоход хэн нэгэн үүрэг гүйцэтгэснийг тэр дурдлаа. Тэр маш бүдүүлэг бөгөөд төөрөлдүүлсэн мэдэгдэл хийсэн” гэсэн байна.

Түүний хэлснээр, хил дамнасан хурцадмал байдлыг намжаахын тулд хийсэн Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Пхеньян удирджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд