“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт 9,5 хувь ахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:13:35

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны байдлаар 10 орчим  хувь ахижээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зургаадугаар хэсгийн 5 дугаар арга хэмжээнд заахдаа хөтөлбөрийн хэрэгжилтийг 2016 онд гэхэд 70 хувьд хүргэнэ гэсэн нь энэ оны байдлаар 50 гаруй хувь байна. Засаг даргын зөвлөлийн 19 дахь удаагийн хуралд танилцуулсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн жил уг хөтөлбөрийн шаардлагыг  хангасан 17 сургууль байсныг энэ онд дөрвөөр нэмжээ. Тодруулбал: Баянчандмань, Заамар, Зуунмод зэрэг сум хөтөлбөрийн шаардлагыг төдийлөн хангаагүй байсан аж.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд