Башар Асад Ханжөү хотод хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Азийн
19 дүгээр наадмын нээлтэд оролцохоор Хятадын Жөжян мужийн төв Ханжөү хотод өнөөдөр
буюу пүрэв гарагт хүрэлцэн иржээ.
Тэрбээр есдүгээр
сарын
22, 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзах гадаадын зочдын нэг юм гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа
Чуньин өмнө нь мэдээлсэн.
Хятадын Global Times
сонинд бичсэнийг үзвэл, Хятад-Сирийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн сэргээн босголтод Хятад
улс оролцох бодит хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Мөн Саудын Араб, Ираныг
эвлэрүүлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Хятад улс Ойрхи Дорнодод энх тайвныг
тогтооход тодорхой үүрэг гүйцэтгэж магадгүй
гэж онцолжээ.
Б.Асад хамгийн сүүлд 2004 онд Хятадад айлчилж, тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху
Жинтаотой уулзаж байсан бөгөөд энэ нь 1956 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Сирийн төрийн тэргүүний Хятадад хийсэн анхны айлчлал байжээ.