ОРХОН: Газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-13 14:03:35
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Жаргалант сум улсын төсвийн хөрөнгөөр 140 морины хүчин чадалтай трактор, роторт хадуур, өвс тэжээл хаман боогч болон Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр трактор, хадуур, саран тармуур авч, техникийн хүчин чадлаа өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдүүлжээ. 


Тус сум нь Орхон аймгийн 100 мянган иргэний төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг тул орон нутгаас хөрөнгө оруулалтыг жил бүр нэмдэг аж. 


Энэ жил 5000 га талбайд тариалалт хийсэн бол ирэх жилээс техникийн хүчин чадлаа ашиглан тариалалтын талбайгаа нэмэгдүүлэхээр зорьж байна. 

 

Холбоотой мэдээ