СЭЛЭНГЭ: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед хийх зааварчилгааг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар энэ сарын 8-ны пүрэв гаргийн 16.00 цагт зарлан
мэдээллийн дохиогоор бүх нийтийн дадлага, сургууль зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ОБГ-аас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчдад зориулан зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед хийх 3 алхмын талаарх зааварчилгааг өглөө. Үүнд:
-Эхний дохио дуугарахад Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе
гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй
байдлаа ханган түр хүлээх,
-Хоёр дахь дохио дуугарахад Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ
болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай
аюулгүй талбай руу гарах,
-Гурав дахь дохио дуугарахад Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх
талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатайг зөвлөж байна.