БАЯН-ӨЛГИЙ: Бугат суманд Соёлын төвийн шинэ байр барьж ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-22 10:53:01

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат суманд 240 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга барьж ашиглалтад орууллаа.

Шинэ байр барихад зориулж 2021 онд улсын төсвөөс 1 тэрбум 595 сая төгрөг баталсан бөгөөд санхүүжилтийг нь 2021, 2022 оны төсөвт он дамжуулан суулгаж өгсөн байна. Барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн  “Жанат”, “Лаулау” компаниуд ажиллажээ.

Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан болон тус сумын удирдлагууд оролцож сумын иргэдэд баяр хүргэлээ.

Бугат сум нь Соёлын төвийн шинэ барилгатай болсон тус аймгийн дөрөв дэх сум болж байна. Өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр Цэнгэл, Буянт, Дэлүүн сумдад шинэ байр барьж ашиглалтад оруулж байсан юм. 

Холбоотой мэдээ