ТЭРБУМ МОД: Булган аймагт энэ жил 1,9 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-11 07:34:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ жил аймгийн хэмжээнд 1,9 сая мод тарихаар төлөвлөгөө батлаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу мод тарих болон мод үржүүлгийн газар байгуулах байршлыг сум, орон нутагтаа шийдвэрлэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих тарьц суулгацны нөөцийг бүрдүүлэн хангах ажлыг сумын Засаг дарга, сум дундын ойн анги, мэргэжлийн байгууллагын эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд даалгалаа.

          Аймгийн хэмжээгээр 430 га талбайд ойжуулалт хийж 957,5 мянган мод тарихаас гадна цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулж 40,0, Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн төгсөгчид 1,6 мянган мод суулгахаар төлөвлөөд байна. Мөн газар тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулан 560,5 мянган мод суулгана. Уул уурхай, рашаан, амралт сувиллын газрууд өөрийн хөрөнгөөр 230,0 мянган мод тарих аж.

Холбоотой мэдээ