ӨМНӨГОВЬ: Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт чиглэлд төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-05 16:23:16

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний төмөр замын анхны тээвэрлэлт эхэллээ.

 

“Тавантолгой“ ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээг байгуулсны дагуу өнөөдөр 22 вагон 44 чингэлэг бүхий нийт 1395 тонн нүүрсийг Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө чиглэлд тээвэрлэжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд нийт 500 мянган тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон бөгөөд цаашид тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

 

Экспортод гаргах нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн зардал 2-3 дахин буурах төдийгүй байгаль орчин, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ