Хуш модны самар түүж бэлтгэх аймгуудад Сэлэнгэ аймаг багтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-05 12:27:56

Хуш модны самар түүж бэлтгэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8-р сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалд Сэлэнгэ аймаг багтсан байна.

Тухайлбал тус аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумд нь хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх тушаалд хамрагдсан байна.

Мөн хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх заалтад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант, Түшиг, Цагааннуур сумд тус тус багтжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ