БУЛГАН: 204,5 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-27 14:39:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ хавар 1,5 сая хээлтэгч мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих малын 13,4 хувь төллөөд байна. Нийтдээ мянган 204,5 мянган төл бойжиж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт:

-Одоогийн байдлаар мал хаваржилт, төл бойжуулалт тавтай байна. Төл бойжуулалтын мэдээг долоо хоног бүр авч холбогдох яаманд мэдээлдэг. Өвөл цастай, мал сүрэг нь зутруухан онд орсон зарим суманд аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулан хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна гэж ярилаа. 

Баян-Агт, Бугат, Бүрэгхангай суманд төллөх малын 24,4-31,9 хувь төллөөд байна.

Холбоотой мэдээ