Зорилтот бүлгийн 50 хүүхдэд цүнх бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:57:09

“Монгол-Японы Аз жаргалын нийгэмлэг”, “Л.Болд сан” ТББ-аас эрхлэн  27-ны бямба гарагт Дархан сумын 15 дугаар багийн зорилтот бүлгийн 50 хүүхдэд “Рандсэрү” цүнх гардуулах ёслол болов.

УИХ-ын гишүүн “Л.Болд сан”-гийн тэргүүн Б.Жавхлан болон “Монгол-Японы Аз жаргалын нийгэмлэг”-ийн ажилтнууд уг хандивын цүнхийг хичээлийн хэрэгслүүдийн хамт гардууллаа. Дөрвөн жилийн өмнө Японы зүүн хойд нутагт газар хөдлөлт болоход Дарханы хүүхдүүд болон ялангуяа “Нарны хүүхдүүд” төвийн багачууд хандив өргөсөн нь Япон хүүхдүүдийг гамшгийн бэрхшээлийг даван туулахад сэтгэлийн дэм болсон. Тиймээс Япончууд Дархан хотын сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа бяцхан сурагчдад “Рандсэрү” цүнхээ илгээсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан онцолж байлаа.

Тус цүнх нь хүүхдийн нуруунд эвтэйхэн, хойшоо унавал нурууны хамгаалалт болохуйцаар бүтээгдсэнээс гадна газар хөдлөлт зэрэг гамшгийн үед толгойн дээрээ тавин өөрийгөө хамгаалахаар зориулагдсан юм байна. Дээрх төрийн бус байгууллагууд нь цаашид хүүхэд багачуудын ирээдүйд чиглэсэн буянтай олон үйлсийг хийх болно гэлээ.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ