БАЯН-ӨЛГИЙ: Нас баралтын 77 хувийг эрт үед нь илрүүлэх боломжтой халдварт бус өвчин эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-15 10:40:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хүн амын нас баралтын 77 хувийг урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин эзэлж байна.


Тухайлбал, тус аймагт халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаан байгаа ба 2020 оны судалгаагаар нэгдүгээрт, зүрх судасны тогтолцооны өвчин /7310/, хоёрдугаарт амьсгалын замын тогтолцооны өвчин /3459/, гуравдугаарт, хоол боловсруулах замын өвчин /16540/, дөрөвдүгээрт, шээс бэлгийн замын өвчин /7127/, тавдугаарт, гэмтэл хордлого ба гаднын шалтгаант өвчин /746/ тус тус эзэлж байна.


Иймээс цаашид иргэдийг амьдралын зөв хэвшил, хандлагатай болгох, энэ хүрээнд сургалт, сурталчилгаа, хандлагаа өөрчлөх ажлуудыг зохион байгуулах, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, үйлчилгээ үзүүлэхэд илүү анхаарч ажиллахыг судлаачид зөвлөлөө.


Мөн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж чадавхжуулах, ажлын нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатайг онцолж байна.     

Холбоотой мэдээ