БУЛГАН: “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-07 11:17:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ оны жилийн эцсийн байдлаар 82.0 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.

           2022 оны жилийн эцсийн байдлаар тус хөтөлбөрийн хүний хөгжлийн бодлогын 30 зорилт 83.1 хувь, эдийн засгийн бодлогын 23 зорилт 79.1 хувь, ногоон хөгжлийн бодлогын 25 зорилт 84.0 хувь, засаглалын бодлогын 21 зорилт 83.0 хувь, бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын 9 зорилт 80.6 хувьтай хэрэгжсэн байна.

“Төрийн хэмнэлтийн тухай” хууль, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын үзэл баримтлалд нийцүүлж “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн зарим зорилтод өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар батлуулахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

Мөн “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, авсан арга хэмжээ, гарсан үр дүнг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж, төрийн ажил үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг сайжруулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллээ.


          Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтыг царцаах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зогсоох зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан зарим зорилт, арга хэмжээний хэрэгжилт удааширсан гэж аймгийн Засаг даргын Тамгын газар илтгэсэн байна.

Холбоотой мэдээ