БУЛГАН: Петровис, Юнигаз компаниуд хамтран шинэ салбар нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-18 12:27:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд “Петровис”, “Юнигаз” компаниуд хамтран шинэ салбараа өнөөдөр нээлээ.


Нээлтийн ажиллагаанд “Юнигаз” ХХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Т.Косэ, “Петровис” ХХК-ийн орон нутгийн борлуулалтын албаны дарга Ш.Лхагважав нарын хүмүүс оролцлоо.

        “Юнигаз” ХХК Улаанбаатар хотод 12, орон нутагт найман салбартай үйл ажиллагаа явуулж, автомашиныг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхэлдэг байна. Мөн олон улсын стандартад нийцсэн Япон, БНСУ-д нэвтрээд байгаа техник, технологи, тоног төхөөрөмж нийлүүлдэг аж. “Петровис” ХХК-ийн орон нутгийн борлуулалтын албаны дарга Ш.Лхагважав:

        -Улаанбаатар-Булган-Мөрөн чиглэлийн хот хоорондын авто замын уулзварт хамтарсан салбар нээж, үйлчилгээгээ хэрэглэгчид ойртуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг тогтвортой хангах чухал алхам болж байна гэж хэллээ.

Холбоотой мэдээ