ГОВЬ-АЛТАЙ: "Хилийн ногоон бүс" аян зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-14 18:50:13

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд хилийн цэргийн 0214 дүгээр анги, хилийн заставуудад ажиллалаа.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), аймгийн ГХУСАЗСЗ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр анги, хилийн заставуудад “ХИЛИЙН НОГООН БҮС” аяныг зохион байгууллаа.


Уг аяны хүрээнд хилийн цэргийн алба хаагчдад хууль тогтоомжийн хэрэгжилт, илэрч буй зөрчил дутагдалд үнэлэлт дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч харилцан санал солилцсон байна.

Үүний зэрэгцээ дархан цаазат газрын бүс нутагт хууль бус ан агнуур хийж байгаа эсэхэд тандалт судалгаа хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч ажиллалаа хэмээн Говь-Алтай аймгийн ИТХ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ