Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:
Хур тунадас: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв, говийн аймгуудын зарим
газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар
баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14
метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай,
Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 0-5
градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж
голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад
нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад
нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо
орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө
19-21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11
метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.