БУЛГАН: Харваачид шинээр цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-12 14:30:56

Булган /МОНЦАМЭ/  Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Булган аймгийн баяр наадамд 90 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэйчүүдийн сурын харваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат П.Санжаажав түрүүлж “Аймгийн мэргэн” цол хүртлээ. Мөн дэд байр эзэлсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат Б.Мөнх-Эрдэнэд “Аймгийн гарамгай мэргэн”, 3-р байр эзэлсэн Баян-Агт сумын харьяат А.Отгонбаярт “Аймгийн гоц мэргэн”, 4-р байр эзэлсэн Бүрэгхангай сумын харьяат Д.Мөнхдоржид “Онч харваач”, 5-р байрд шалгарсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Г.Чинбатад “Тод харваач” цол олгосон байна.

Эмэгтэй харваачдаас түрүүлсэн Булган сумын харьяат М.Мөнхзул “Аймгийн мэргэн”, дэд байр эзэлсэн Бүрэгхангай сумын харьяат Г.Намуун “Аймгийн гарамгай мэргэн”, 3-р байр эзэлсэн Баян-Агт сумын харьяат Д.Отгонбаяр “Аймгийн гоц мэргэн”, 4-р байр эзэлсэн Бүрэгхангай сумын харьяат Л.Энхзул “Онч харваач”, 5-р байранд шалгарсан Улаанбаатар хотын харваач М.Уртнасан “Тод харваач” цол хүртлээ. Өсвөр үеийн сурын харваач хөвгүүдээс Баяннуур сумын М.Мөнгөн-Эрдэнэ, Ө.Одбаяр, Булган сумын М.Агваанням, охидоос Могод сумын Ө.Нарангэрэл, Хангал сумын Э.Давхарбаяр, Бүрэгхангай сумын Ч.Болор-Эрдэнэ нар эхний байруудад шалгарсан байна.

Холбоотой мэдээ