БУЛГАН: Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-09 22:05:04

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг гардууллаа.

          Монгол Улсын төрийн дээд шагнал үйлчилгээний гавьяат ажилтан цолоор төр захиргааны ахмад ажилтан, аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор Бугат, Хишиг-Өндөр сумын ахмад настан Б.Наранцогт, Ч.Буянхишиг, “Алтан гадас” одонгоор Баяннуур сумын ЗДТГ-ын дарга Д.Жигмэд, Булган сумын ахмад настан Т.Жанчив, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөгжимчин И.Баттулга, Сэлэнгэ сумын ЗДТГ-ын жолооч Д.Болдбаатар нарын 80 шахам хүмүүс шагнууллаа. Монгол Улсын төрийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гардууллаа.

Холбоотой мэдээ