БУЛГАН: 2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарьт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-05 15:28:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт орууллаа. Улсын Тусгай хамгаалалттай Зэд-Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Сэлэнгэ сумаас бэлтгэх модны цэвэрлэгээний огтлолтын 480 шоометр шинэс модноос 140, ойн цэвэрлэгээний ажлаас гарах 490 шоометр модны 100 шоометрийг Хутаг-Өндөр сумаас бэлтгэхээр болжээ. Мөн Тэшиг сумаас бэлтгэх цэвэрлэгээний ажлын 160 шоометр шинэс модны нэр төрлийг өөрчлөн хуш болгон Хутаг-Өндөр суманд 100, Сэлэнгэ суманд 60 шоометр мод бэлтгэхээр байршлыг өөрчилсөн байна.

Мод бэлтгэлийн ажилд байнгын хяналт тавьж тарьц суулгацын нөөцтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхийг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын дарга, сум дундын Ойн ангийн дарга, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын Засаг даргад нарт даалгажээ. Энэ жил тусгай хамгаалалттай ойн сангаас нийтдээ 1380 шоометр мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ