БУЛГАН: Гамшгийн аюулт үзэгдлийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-04 15:28:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний хагас жилд гамшгийн аюулт үзэгдлийн 34 удаагийн мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27,0 хувиар нэмэгджээ. Харин хохирлын хэмжээ 223.5 сая төгрөг байгаа нь 2,6 дахин буурсан байна. Гамшгийн аюулт үзэгдлээс 147 сая төгрөгийн хөрөнгө авран хамгааллаа гэж аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзориг ярилаа.

Ой хээрийн гал түймэр найман удаа гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна. Ой, хээрийн гал түймэрт байгаль экологийн 1430.8 га талбай нэрвэгдэж, экологид урьдчилсан байдлаар 38.5, унтраахад 27.7, нийт 66.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. 

Холбоотой мэдээ