БУЛГАН: “Тасархай” авторалли болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-29 10:05:33

Булган /МОНЦАМЭ/ Үндэсний баяр наадмын өмнө Булган аймагт "Тасархай" авторалли уралдаан болно. Уг уралдаан аялал жуулчлалын жилд зориулан цөлжилтийн эсрэг нийтийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор зохион байгуулна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Байгаль орчин сүйтгэхгүй, мэргэжлийн түвшинд, соёлын аялал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж буй уг уралдаан Баяннуур сумын Чин толгойн түүхэн цэгээс эхлэн соёлын дурсгалт газруудаар дамжсаар Рашаант сумын Элсэн тасархайд барианд орох юм. Уралдааныг тус аймгийн өмнөд бүсийн зургаан сумын нутгийг дамжуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ