“Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-05-18 14:14:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын орчны бүс нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, шашин түүхийн дурсгалыг түшиглэн “Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын улирлыг угтсан үйл ажиллагаа Говьсүмбэр аймагт энэ оны тавдугаар сарын 13-14-нд боллоо.

Боржгины өв соёл, шагайн харваа, тоглоом наадгай, дуу хуур, өв музей, түүх дурсгал зэрэг өргөн хүрээний бүтээлийн үзэсгэлэнг сурталчлах зорилготой тус үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн гар урлаачид, бизнес эрхлэгчид оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэсэн юм.

Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалын  гол маршрут нь Чойрын богд уулыг түшиглэсэн аялал бөгөөд  үүнээс гадна Боржгин өв соёлын музей үзэж, хаялга нууранд зугаалж, Шивээгийн булаг рашаан амталж “Боржгин голомт жуулчны баазад тухлан саатах боломжтой  аж.

Говьсүмбэр нийслэлээс 220 км зайтай, төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй дэд бүтэц сайн хөгжсөн аймаг юм.

Холбоотой мэдээ