“Spar” 2020 он гэхэд Монголд 60 салбар дэлгүүрээ нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-07-29 11:57:55

АМСТЕРДАМ./esmmagazine/. Нидерландын “Spar International” компани Монголын “Макс” групптэй байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд Монголд хүнсний жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээ анх удаагаа нээхээр төлөвлөж байна. Уг гэрээний хүрээнд 2020 он гэхэд “Spar International” Монголд 60 хүртэлх тооны салбар дэлгүүрээ нээх ажээ.

“Макс”-тай байгуулсан түншлэлийн гэрээгээр дамжуулан Монголын зах зээлд хөл тавих гэж байгаадаа “Spar”-ынхэн баяртай байна” гэж “Spar International” компанийн гүйцэтгэх захирал Тобиас Вашмухт ярьж байна.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте Монголын нийслэл Улаанбаатарт айлчлах үеэр тус хоёр компани хамтран ажиллахаар болсныг зарласан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ