Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-нд эхлүүлэхээр болжээ.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа
системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэх аж.
Нэгдүгээр ангийн элсэлтэд
эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:
-Өөрийн
болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
-Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн,
түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн
зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд
хамрагдана.