Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 4-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 09:08:49

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны ирэх сарын 4-нөөс эхлэн “И-Монголиа” системээр хүлээн авахаар болжээ.


2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах аж. Үүнээс 136 мянга орчим нь нийслэлд хамааралтай юм байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийслэлийн хүүхдүүдийг ангилбал хоёр настай 30304, гурван настай 31843, дөрвөн настай 35698, таван настай 37837 хүүхэд байгаа аж.


Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээ авахдаа:

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх,

-Шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол ирэх сарын 15-наас өмнө баталгаажуулсан байх ёстой юм байна.

Холбоотой мэдээ