ӨНӨӨДӨР: Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан боно
10:30 цагт: Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлнэ. Холбогдох утас: 99127029, 99901600
13:00 цагт: НӨАТ-ийн сугалааны тохирол болно.
-“Монгол авдар”
тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон
нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сарлагийн
баяр зохион байгуулна.
-Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр
болно.
-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион
байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын
20-23-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.