Халамжид хамрагдагсдын тоо 2024 оныхоос цөөрч, олгосон мөнгөн дүн нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-23 09:32:26

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний хагас жилд 3,220.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 390.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 295.1 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 42.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Мөн сангийн зарлага 2,903.2 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 468.3 тэрбум төгрөгөөр ахиу дүн юм. 


Тэтгэврийн даатгалын сангаас 518.8 мянган хүнд 2,666. 6 тэрбум төгрөг олгосон байна. Энэ сангаас тэтгэвэр авагчдын 79.3 хувь нь өндөр настны, 12.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4 хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авч байна.


Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.3 сая хүнд 1,241.4 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс халамжид хамрагдагсдын тоо 125.2 мянган хүнээр цөөрсөн үзүүлэлт юм. Гэвч олгосон тэтгэмжийн мөнгөн дүн 83.2 тэрбум төгрөгөөр их байна. 

Холбоотой мэдээ