Өсвөрийн таеквондочид ААШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Малайзын Кучинг хотод таеквондогийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.
Тав хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 44 орны 1300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Харин манай улсаас 39 тамирчин тулаан болон пүмсэ /үзүүлэх тоглолт/ төрөлд оролцохоор Малайзыг зорилоо. ААШТ-ий хүрээнд таван төрлийн тэмцээн зохион байгуулахаас дөрөвт нь Монголын баг тамирчин өрсөлдөх ажээ.
Өсвөр, залуучуудын
Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медалийг хоёр жилийн өмнө Б.Бэлгүтэй
эх орондоо авчирсан билээ.
Мэдээг бэлтгэсэн Т.Хулан