Монголын бүх ард түмний спортын XVI наадамд Баянзүрх дүүргийн баг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-23 09:42:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт боллоо.


Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 3252 тамирчин спортын 28 төрөлд 879 багц медалийн төлөө өрсөлдөв. Наадмын нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүргийн баг 35 алт, 24 мөнгө, 21 хүрэл, нийт 80 медальтай тэргүүлжээ. Харин аймгуудыг Орхон аймаг 23 алт, 14 мөнгө, 35 хүрэл, нийт 72 медальтай манлайлсан байна. Харин хүчний байгууллагуудыг Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг 57 алт, 33 мөнгө, 35 хүрэл, нийт 125 хүрэл медаль хүртэв.


1961 онд зохион байгуулсан анхдугаар наадмын өвөл, зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн юм. Тэгвэл 2022 онд дүүргүүдээс Баянзүрх 101 медальтай, аймгуудаас Хэнтий 49 медальтай түрүүлж байжээ. 


Холбоотой мэдээ