СҮХБААТАР: Соёл амралтын хүрээлэнг байнгын ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-23 08:56:42

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны А/462 тоот захирамжаар байгуулсан улсын комиссын бүрэлдэхүүн Соёл амралтын хүрээлэнгийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

 

Барилга угсралтын ажлыг “Монгол зам групп”, “Их модун” ХХК гүйцэтгэсэн бөгөөд гэрээний нийт дүн нь улсын төсвийн 16,5 тэрбум төгрөг.



Уг төслийн хүрээнд Баруун-Урт сумын Уртын гол дагуу нийт 40.0 га талбайд төлөвлөлт хийсэн бөгөөд. Үүнд :

• 2.9 га-д гадна талбай

• 0.5 га-д явган зам

• 1.7 га-д дугуйн гүйлтийн зам

• 20.7 га-д талбайд ногоон байгууламж

• 1 га –д 315 авто машины зогсоол, автобус зогсоол болон унадаг дугуйн зогсоол

• Задгай театр 0.19 га талбайд 450 хүний суудалтай задгай театртай

• Усан оргилуур угтах талбай болон төв талбайн хажууд 2 усан оргилуур

• Мини парк

• Хиймэл нуур

• 3.6x3.6 метрийн 25 ширхэг түргэн үйлчилгээний цэг, 11x3.6м харьцаатай 5 ширхэг нийтийн бие засах газар, 3.6x3.6 метрийн харьцаатай 5 ширхэг харуулын байртай.

Дугуйн болон гүйлтийн замыг холбосон гүүр, төв зам дагуух явган замыг мини парктай холбосон нэг гүүр зэрэг нэг, хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажлууд хийсэн байна. Баруун-Урт хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл боловсролыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй амьдрах боломжийг дээшлүүлэх зорилго бүхий 

томоохон төсөл арга хэмжээний нэг болох Соёл амралтын хүрээлэнг ийнхүү ашиглалтад орууллаа.


 

 

Холбоотой мэдээ