АРХАНГАЙ: Хангай сумын түүхт 100 жилийн тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-23 14:45:56

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 22-24-ний өдрүүдэд болж байна.


Хангай сум нь хамгийн баруун захын сум бөгөөд аймгийн төвөөс 230 км зайд оршдог.


Өнөөдөр өглөө наадмын нээлтийн үйл ажиллагаа болж, Хангай сумын уул усны магтаал, сааль сүү, сарлагаа магтан дууллаа. Нээлтэд нутгийн уугуул МУГЖ Б.Нармандах, Д.Баянжаргал болоод уртын дуучин Э.Болормаа, дуучин С.Хишигжаргал нарын уран бүтээлчид оролцсоноос гадна нутгийн уран бүтээлчид, хүүхдүүд оролцсоноороо онцлог байлаа.


Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Хангайн бүсээс гарсан УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төлөөлөгчид, нутгийн зөвлөлийнхөн, иргэд оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уншсанаар өндөрлүүлж, хүчит 128 бөхийн нэгийн давааг эхлүүллээ.


Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу юм. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. 3330 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2862 хүн амтай. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Хангай сум нь Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань Баянулаан, Гичгэнэ хэмээх багтай. Сумын төвийг Хунт гэнэ. 

Холбоотой мэдээ