Улсын олимпиадын хоёрын даваа математикийн судлагдахуунаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-04 15:02:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт улсын олимпиадын хоёрын даваа эхэллээ гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.  

2021-2022 оны хичээлийн жилийн улсын олимпиадын хоёрын даваа Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль дээр математикийн судлагдахуунаар эхэллээ. Энэ удаагийн олимпиадыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал ивээн тэтгэж байна. Олимпиадыг 6-12 дугаар ангийн суралцагч, багш гэсэн ангиллаар зохион байгуулж байна. Улсын олимпиадын хоёрын даваанд VI ангийн 23, VII ангийн 26, VIII ангийн 23, IX ангийн 24, X ангийн 30, XI, XII ангийн 21, нийт 138 суралцагч, 55 багш оролцож байна гэв.

 

Холбоотой мэдээ