Батлан хамгаалахын сайд Дорнод аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-24 15:37:35

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна.

Тэрээр ИТХ-ын дарга М.Энхтөр, Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга О.Ганзориг болон төрийн цэргийн байгууллагын дарга нартай уулзаж, орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.

Уулзалтын дараа аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцож, Дорнод аймгийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн үйл ажиллагаатай танилцан, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ гэж ЗДТГ-ын ОНХА-наас мэдээлэв.

Энэхүү цугларалт маргааш өндөрлөнө. Нийслэл, дүүрэг, аймгуудын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 2017 оноос эхлэн тав дахь жилдээ болж байгаа аж.

Холбоотой мэдээ